Шингэн нэвчүүлэх шалгалт

Шингэн нэвчүүлэх шалгалтыг гадаргуугийн согог илрүүлэх зорилгоор хэрэглэнэ. Өндөр нэвчих чадвар бүхий өнгөт шингэнийг шалгах биеийн сайтар цэвэрлэсэн гадаргуу дээр жигд шүршин гадаргуугийн нүх сүв, ан цавд бүрэн нэвчүүлнэ. Ингэсний дараа нь гадаргуу дээрх илүүдэл шингэнийг цэвэрлэн сайтар арчсаны дараа тодруулагч шингэнийг цацсанаар гадаргуугийн ан цав, нүх сүв өнгөт шингэний тусламжтайгаар тодорч харагдана. Шингэн нэвчүүлэх шалгалтаар микрометрийн хэмжээний ан цав, нүх сүв илрэх боломжтой. 

Манай компани нь БНХАУ-д үйлдвэрлэсэн DPT-5, болон Австрали улсад үйлдвэрлэгдсэн Dy - Mark брэндийн нэвчигч шингэнийг ашиглаж байна.