Радиографийн шалгалт

Аж үйлдвэрийн радиографт сорьц дахь согогийг судлахын тулд их нэвтрэх чадвартай туяаг ашиглана. Ийм туяанд гамма, нейтрон, болон рентген туяанууд хамаарна. Туяаг сорьцын судлах хэсэг рүү чиглүүлэн тусгах бөгөөд эсрэг талд нь нэвтэрч гарсан цацрагийг бүртгэх зорилгоор бүртгүүр байрлуулна. Бүртгүүр нь гэрэлтэгч дэлгэц эсвэл фото хальс байж болно. Хэрэв бүртгүүр фото хальс байвал түүнийг гэрэл үл нэвтрэх дугтуйнд тусгай нимгэн металл явтасны завсарт хавчуулан байрлуулдаг.

Манай компани нь рентген зөөврийн аппарат ашиглан радиографийн үйлчилгээ үзүүлж байна.