Гадна үзлэгийн шалгалт

Гадна үзлэгийн шалгалт нь үл эвдэх сорилын хамгийн чухал төдийгүй анхан шатны шалгалтын гол арга юм. Шууд болон дам гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг ба тухайн шалгалтын биеийн гадаргууд нүд болон бусад оптик хэрэгсэлийн тусламжтайгаар үзлэг шалгалт хийн гэм согог, гажигийг олж илрүүлнэ. Шалгалтыг тухайн шалгах биеийн гадаргуугын согог, хийцийн хэмжээ дамжаа зэргийг үйлдвэрлэлийн технологийн зураг, стандарт, кодуудад нийцүүлэн гүйцэтгэнэ.