Гагнуурын ажлын чанарын хяналт шалгалт
Гагнуурын ажлын чанарын хяналт шалгалт
Манай компани ASME B31.1, ASME B31.3, ASME Sex IX, AWS D1.1, MNS ISO, БНбД 3.05.03-95 стандартуудын дагуу шугам хоолой болон металл хийцийн гагнуурын ажилд чанарын хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.

Гадна үзлэгийн шалгалт
Гадна үзлэгийн шалгалт нь үл эвдэх сорилын хамгийн чухал төдийгүй анхан шатны шалгалтын гол арга юм. Шууд болон дам гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг ба тухайн шалгалтын биеийн гадаргууд нүд болон бусад оптик хэрэгсэлийн тусламжтайгаар үзлэг шалгалт хийн гэм согог, гажигийг олж илрүүлнэ. Шалгалтыг тухайн шалгах биеийн гадаргуугын согог, хийцийн хэмжээ дамжаа зэргийг үйлдвэрлэлийн технологийн зураг, стандарт, кодуудад нийцүүлэн гүйцэтгэнэ.

Шингэн нэвчүүлэх шалгалт
Шингэн нэвчүүлэх шалгалтыг гадаргуугийн согог илрүүлэх зорилгоор хэрэглэнэ. Өндөр нэвчих чадвар бүхий өнгөт шингэнийг шалгах биеийн сайтар цэвэрлэсэн гадаргуу дээр жигд шүршин гадаргуугийн нүх сүв, ан цавд бүрэн нэвчүүлнэ. Ингэсний дараа нь гадаргуу дээрх илүүдэл шингэнийг цэвэрлэн сайтар арчсаны дараа тодруулагч шингэнийг цацсанаар гадаргуугийн ан цав, нүх сүв өнгөт шингэний тусламжтайгаар тодорч харагдана. Шингэн нэвчүүлэх шалгалтаар микрометрийн хэмжээний ан цав, нүх сүв илрэх боломжтой.
Манай компани нь БНХАУ-д үйлдвэрлэсэн DPT-5, болон Австрали улсад үйлдвэрлэгдсэн Dy - Mark брэндийн нэвчигч шингэнийг ашиглаж байна.

Соронзон бөөмийн шалгалт
Цахилгаан ба соронзон орон нь хүний нүдэнд үл үзэгдэх боловч дулаан ялгаруулах, гэрэл үүсгэх, биеийг татах буюу хөдөлгөх зэрэг үйлчлэлээр нь тэдгээрийн оршин байгааг мэдэж болно. Цахилгаан ба соронзон орныг хэмжих арга нь эдгээр үзэгдлүүд дээр үндэслэдэг ба соронзон бөөмийн шалгалт нь мөн нэг адил соронжсон биеийн гадарга дээр ойж гарсан орныг хэмжих зарчим дээр үндэслэнэ.

Хэт богино авианы шалгалт
Хүний сонсох дууны долгионоос их давтамжтай долгионыг хэт авиа гэнэ. Дууны долгионы дээд хязгаар 20кГц тул үүнээс дээш давтамжтай долгион үүнд хамаарна гэсэн үг. Металл дундуур өндөр давтамжтай богино долгионы урттай долгион тарааж гэмтэл согог дээр ойсон долгионыг бүртгэж авах замаар хэт болгино авиан шалгалтыг гүйцэтгэнэ.
Манай компани нь дэлхийн стандартад нийцэн хүлээн зөвшөөрөгдсөн компаниудын үйлдвэрлэдэг багаж хэрэгсэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.
SIUI CTS-2020 EPOCH XT

Радиографийн шалгалт
Аж үйлдвэрийн радиографт сорьц дахь согогийг судлахын тулд их нэвтрэх чадвартай туяаг ашиглана. Ийм туяанд гамма, нейтрон, болон рентген туяанууд хамаарна. Туяаг сорьцын судлах хэсэг рүү чиглүүлэн тусгах бөгөөд эсрэг талд нь нэвтэрч гарсан цацрагийг бүртгэх зорилгоор бүртгүүр байрлуулна. Бүртгүүр нь гэрэлтэгч дэлгэц эсвэл фото хальс байж болно. Хэрэв бүртгүүр фото хальс байвал түүнийг гэрэл үл нэвтрэх дугтуйнд тусгай нимгэн металл явтасны завсарт хавчуулан байрлуулдаг.
Манай компани нь рентген зөөврийн аппарат ашиглан радиографийн үйлчилгээ үзүүлж байна.

Ханын зузаан тодорхойлох
Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан тодорхойлох Ханын зузаан

Будгийн зузаан тодорхойлох
Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох Будгийн зузаан тодорхойлох

Эвдэх сорил
Эвдэх сорил

Гагнуурын технологи боловсруулж баталгаажуулах
Гагнуурын технологи боловсруулах
Манай компани AWS D1.1, ASME Sex IX , MNS ISO стандартуудын дагуу Гагнуурын технологи боловсруулан баталгаажуулан шалгаж байна.
Мөн холбогдох ажлууд дээр Гагнуурын технологи боловсруулан гаргаж өгч байна.
Үүнд:
- Бүх төрлийн шугам хоолой гагнах гагнуурын технологи
- Метал хйиц гагнах гагнуурын технологи тус тус гаргаж байна

Зөвлөгөө өгөх
Манай компани гагнуур болон ҮЭС-ын шалгалттай холбогдуулан дараах зөвлөгөөг өгч байна.
- Даралтат савны чанарын бичиг баримт бүрдүүлэх
- Гагнуурчдын аттестачлал
- Гагнуурын ил далд ажлын акт бүрдүүлэх
- Бүх төрлийн гагнуурын шалгалт баталгаажуулалт, чанарын бичиг баримт бүрдүүлэх
- Уул уурхай тоног төхөөржүүдийн ашиглатын үеийн шалгалт баталгаажуулалт
- Шатахуун хадгалах савны их биений шалгалт, чанарын бичиг баримт бүрдүүлэх
- Гагнуурын дотоод болон гадаад шалгалтын тайлан бүрдүүлэх
- Бүх төрлийн барилгын метал хийцийн гагнуурын оёдол шалгаж чанарын бичиг баримт бүрдүүлэх

Үл Эвдэх Сорилийн багаж тоног төхөөрөмжийн худалдаа
Лайнюкс ХХК нь Үл Эвдэх Сорилийн багаж тоног төхөөрөмжийн худалдаа, нийлүүлэлт хийж гүйцэтгэж байна.
- Хэт богино авианы багаж
2. Ханын зузааны багаж
3. Соронзон бөөмийн багаж
4. Радиографийн багаж
5. Хатуулаг хэмжигч багаж
6. Металлын химийн найрлага тодорхойлох багаж
7. Хэт богино авианы толгой, кабел
8. Шингэн нэвчүүлэх шалгалтын бодис

үйлчилгээ
- Гагнуурын ажлын чанарын хяналт шалгалт
- Гадна үзлэгийн шалгалт
- Шингэн нэвчүүлэх шалгалт
- Соронзон бөөмийн шалгалт
- Хэт богино авианы шалгалт
- Радиографийн шалгалт
- Ханын зузаан тодорхойлох
- Будгийн зузаан тодорхойлох
- Эвдэх сорил
- Гагнуурын технологи боловсруулж баталгаажуулах
- Зөвлөгөө өгөх
- Үл Эвдэх Сорилийн багаж тоног төхөөрөмжийн худалдаа

