Гагнуурчдын улсын аварга

Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэгээс зохион байгуулдаг гагнуурчдын улсын аварга шалгаруулах  ур чадварын тэмцээнийг 2015 оны 11 сарын 23 - 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 3 дахь удаагаа зохион байгууллаа.
Тэмцээнд хот хөдөөгийн 45 компани, аж ахуйн нэгж байгууллагын нийт 136 гагнуурчид 4 төрлөөр /цахилгаан гагнуур, хагас автомам, аргон, хийн гагнуур/ оролцож мэргэжлийн ур чадвар, оюун ухаанаа сорилоо.

Манай Лайнюкс ХХК компани улсын аварга гагнуурчин шалгаруулах 2015 тэмцээний хамгийн чухал гагнуурын дотоод үзлэгийн шалгалтыг хийж ивээн тэтгэж амжилттай оролцлоо