"Цөмийн технологи - Амьдралд ойрхон хэрэглээ" нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.

Цөмийн энергийн газраас зохион байгуулсан “Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөгт аж үйлдвэрийн салбарыг төлөөлөн "Лайнюкс" ХХК нь "NDT&D" ХХК, "DTU" ХХК болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Үл Эвдэх Сорилийн нийгэмлэгтэй хамтран баг болон оролцлоо. Өдөрлөгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, салбарын бодлого, үйл ажиллагааны талаарх ойлголтуудыг ард иргэдэд хүргэхийн чухлыг онцоллоо.